“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бодлого, зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруул өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Тэрээр “МХБ” ТӨХК-д гурван жил ажилласан юм. Энэ хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлын үндэс суурийг тавилцаж, зах зээлийн хууль эрх зүйн орчин, дэд бүтцийг шинэчлэхэд гар бие оролцсон нэгэн.
Мөн өмнө нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын үүргийг хашиж байсан Х.Алтай мөн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийг бид мэдээлж байсан билээ.