“Монголд үйлдвэрлэв - Цагаан сар” үзэсгэлэн худалдааны хаалт өнөөдөр болно. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж сар шинийн баяраар тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой тус үзэсгэлэн хоёр долоо хоногийн хугацаанд нээлттэй байсан. Энэ хугацаанд нийт хоёр тэрбумын төгрөгийг үндэсний үйлдвэрлэлийн борлуулалт хийсэн байна.
Энэ жилийн хувьд “Мишээ экспо”, “Дүнжингарав” худалдааны төвд зэрэг хийснээр онцлог байсан. Үзэсгэлэнгийн албан ёсны хаалт өнөөдөр 13 цагаас Дүнжингарав худалдааны төвд болно.