
Харин малчид дундын хоршоонд элсэж, түүгээрээ дамжуулан биржээр түүхий эдээ арилжаалснаар тогтмол орлогын эх үүсвэртэй болох нөхцөл бүрдэж байгаа юм. ҮХААЯ-ны судалгаагаар нэг жилд нэг малчин өрхийн тогтмол орлого дунджаар зургаан сая төгрөг байна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь ипотекийн зээлд хамрагдах тогтмол орлогын эх үүсвэрт тооцогдох болжээ. Урьдчилсан тооцоогоор энэ онд нийт малчин өрхийн 1.8 хувь нь, 2015 онд 3.7 хувь, цаашилбал 2020 он гэхэд 16.1 хувь нь ипотекийн зээлд хамрагдаж орон сууц худалдан авах боломж бүрдэнэ гэж ҮХААЯ үзжээ.