Хөдөө аж ахуйн биржийн даваа гарагийн арилжаагаар ямааны цайвар, бараан гэсэн хоёр өнгийн завод ноос арилжаалжээ. Цайвар өнгийн ноос 2,234 богцыг нийт 395 сая 418 мянган төгрөгөөр арилжсан байна. Дунджаар нэг богцын үнэ 177 мянган төгрөг байжээ.
Харин бараан өнгийн ноос 3352 богцыг 536 сая 320 мянган төгрөгөөр арилжжээ. Дундаж үнэ 160 мянган төгрөг байв. Тухайн өдрийн арилжааны нийт дүнгээр 931 сая 738 мянган төгрөгийн арилжаа хийгдсэн байна.