Монголд хөрөнгө оруулагчид ирэх дөрөвдүгээр сард Английн Лондон хотноо чуулахаар болжээ. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнес эрхлэдэг компаниудын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцох юм байна.
Монголыг төлөөлж тус чуулганд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар оролцох гэнэ.