
Хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, шүүх бүрэлдэхүүн улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд татгалзлыг хүлээн авах эсэх асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг аж. Ийм учраас шүүх хуралдаан хойшилжээ.
Дашрамд дурдахад Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийн шүүх хурал шүүхийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас 3 дахь удаагаа хойшлоод байгаа нь энэ юм.
Д.Ундрах /24tsag.mn/