6. Гёоза
Япончуудын хийдэг баншийг улаан цуу, буурцагны соус, улаан чинжүүний тосыг хольж, хайруулын тавганд шардаг байна. Мах, хүнсний ногоог илдсэн гуриланд ороож, хамтад нь нухаад ирмэгнүүдийг нь чимхэнэ. Хятадад энэ баншийг Жиаози гэж нэрлэдэг.
7. Хар Гоу
Хятадын уламжлалт Хар Гоу баншийг жигнэж хийдэг.
8. Герман бууз
Германы уламжлалт баншийг голд нь мах хийж, төмсөөр тойруулан илдэж болгодог. Төмс эсвэл амуу будааны гурилаар хийж, буцалгана.
9. Кинкали
Гүрж үндэстний уламжлалт баншийг халуун ногоотой махаар хийх боловч бяслаг, ургамал холих нь цөөнгүй. Илдсэн гурилыг түүхий маханд ороож, жигнэхийнхээ өмнө чимхэнэ.
10. Креплах
Еврей үндэстнүүд энэ баншийг шилэнд буцалгаж хийдэг. Гурилаа өндгөөр зуурч, үхрийн мах эсвэл төмс бооно.
Төрөл бүрийн махыг гуриланд боож хийдэг Монголын уламжлалт буузыг хүн бүр мэднэ.
12. Пиерожи
Польш улсын уламжлалт баншийг бяслаг, төмс, давсалж дарсан байцаа, мөөг, мах, жимсээр хийдэг. Буцалгаж, шарж, жигнэж болно.
13. Питепалт
Шведийн уламжлалт баншийг төмс, буудайн эсвэл арвайн гурилаар хийх ба Питео гэдэг хотын нэрээр нэрлэж заншжээ. Тэд цөцгийн тос эсвэл жимсний чанамалаар махаа амталдаг байна.
14. Манти
Төв Азиас гаралтай энэ буузыг соусаар амталсан үхэр, хонины махаар хийдэг. Мөн улаан чинжүүгээр амталдаг байна.
15. Момос
Непал, Түвд, Хойд Азид анх үүссэн энэ баншийг исгэсэн гурилыг илдэж, жигнэж хийдэг. Мөн маханд боож, тавганд шардаг ажээ.
16. Равиоли
Хүнсний ногоо,
мах, бяслагаар хийдэг Итали бууз нь гэрийн эзэгтэй нарын хамгийн сайн сонголт
юм.
17. Самосас
Энэтхэгчүүд төмс,
вандуй, халуун ногоо, мах зэргээр энэ амттаныг хийдэг. Тэд эдгээр
бүтээгдэхүүнийг гуриланд боогоод шардаг ажээ.
18. Шумай
Хятадын шумай баншийг сам хорхойгоор хийдэг. Гэхдээ бүхэл тахианы махаар хийж өдөр тутмын зоогт барих нь цөөнгүй.
19. Өмнөд Африкийн банш
Өмнөд Африкийн цөлд амьдарг ард түмэн чихрийн сироп, цөцгийн тосоор бүрсэн энэ баншийг иддэг байна.
20. Вонтонс
Хятад баншийг шөлөнд буцалгаж, соусаар амтална. Гэхдээ муж бүрт бэлтгэх арга нь өөр өөр байдаг.
21. Шөлний банш
Шанхайд алдартай энэ баншны голд амталсан мах хийдэг. Төрөл бүрийн мах хольж болно.
22. Баварийн талхан банш
Германы зүүн өмнөд мужийн оршин суугчид сонгино, яншуй зэрэг энгийн амталагчаар энэхүү амтат баншийг хийдэг.Оросын Сибирийн иргэдийн пелмени буузны жор нь манай ард түмнийхтэй төстэй.
24. Дим Сим
Сэтгэгдэл (3)