
Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээнээс орж
ирсэн "Норд бенз" маркийн 42-58 УНА улсын дугаартай ачааны автомашинд их
хэмжээний бараа ачиж, түүнийгээ татвараас нууж оруулж ирэх гэсэн
жолоочийг хилчид саатуулжээ. Тэрбээр хүнд даацын автомашиндаа гахайн
200 хайрцаг мах, ахуйн хэрэглээний хий 24 хайрцаг, хуванцар бэлдэц 20
шуудай, 63 шуудай гялгар уут, зургаан боодол хулдаас, барилгын 300
шуудай бэлдэц, чипсийн уут 24 хайрцаг, ачааны автомашины 70 ширхэг
дугуй, 88 шуудай хатаасан жимс, хаягдал даавуу зэргийг нуусан нь
шалгалтаар тогтоогдсон гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/