
Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 24-нд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан хэд хэдэн тохиолдлыг хилчид илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд тарваганы 131, үнэгний 11, хярсны дөрвөн арьс нууж, хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Энэ хэргийг тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар үйлдсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)