
СБД-ийн 16-р хорооны 68 настай эрэгтэй С-ийн гэрээс Алтан нуухтай чүнчигноров хөөргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 50 настай эрэгтэй Э хулгайлсныг шуурхай илрүүлэн СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн 17-р хороо “Мишээл экспо” төвийн үслэг эдлэлийн 97-р лангуунаас “Минжин сор” ХК-ний худалдагч 38 настай эмэгтэй Э-ын зарж байсан буудаг булган малгайг 56 настай эрэгтэй хулгайлсаныг шуурхай үйлдэл дээр нь илрүүлэн ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Сар шинэ болох гэж байгаа эдгээр өдрүүдэд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Учир нь үнэт эдлэл, ууц бууз, хөөрөг дээлээ алдах тохиолдлууд гарсаар байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/