
СХД-ийн 31-р хорооны 30 настай эрэгтэй Т-гийн 2 давхар сууц шатаж, байшинд унтаж байсан Хөвсгөл аймаг харъяат иргэн 33 настай эмэгтэй Н, түүний хүү дөрвөн настай эрэгтэй Б нар шатаж нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн 14-р хороо “Хандгайтад нийтийн байрны нам даралтын зуухыг галлаж байх үед дэлбэрч 37 настай эрэгтэй Б нь гэмтсэн хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/