
"Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн ял оноосныг эсэргүүцэж өнөөдөр 34 иргэний хөдөлгөөнүүд мэдээлэл хийлээ. Тэд энэхүү шүүх хурлыг эрс эсэргүүцэж байгаа төдийгүй цаашид улам өргөжиж эсэргүүцлээ хурцатгана гэж мэдэгсэн юм. Мөн тус шүүх хурал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эх орондоо байхгүй үед болсон нь маш хачирхалтай байна хэмээлээ. Түүнчлэн Ц.Мөнхбаяр нарыг ялласны дараа байгаль орчинд халтай олон хуулийн төсөл боловсруулагдаж байгаа нь тэднийг зохион байгуулалттайгаар ялласан гэцгээсэн юм. Түүгээр зогсохгүй хуралд оролцогсод "Хүний амийн гэмт хэрэгтэн 18 жилийн ял авч байхад байгаль орчноо хамгаалсан эх орончдыг 22 жилээр яллалаа"хэмээн дуу нэгтэйгээр хэлж байв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)