
Энэ сарын 23-24-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт нэгэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын 17-32 насны гурван иргэний өш хонзонгийн сэдлээр буудаж хөнөөсөн байна. Хэрэг болсоноос 56 цагийн дотор УМБГ шуурхай ажиллан сэжигтэн О-г баривчлан саатуулжээ. Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Тухайн хэрэг гарсан нь үнэн. Сэжигтэн О нь 1993 онд төрсөн тус сумын харьяат нэгэн байгаа. Тэрбээр анхны мэдүүлэгтээ энэ хэргийг өш хонзонгийн сэдлээр үйлдсэн гэдгээ хүлээсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/