
Орхон аймгийн ИТХ –ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Ш.Ганбат, Р.Рагчаа, Ц.Батхуяг, Д.Доржпүрэв, Т.Соёл-Эрдэнэ нар оролцсон байна. Тус хурлаар аймагтаа тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлы талаар ярилцжээ. Үүний дотор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг жил бүр эргэлтийн байдлаар өөрчилдөг байх тухай санал олны анхаарлын төвд байсан гэнэ. Энэ саналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбат гаргаж тэргүүлэгчдийн хуралдаанд оруулжээ. Хэрэв энэ санал дэмжигдвэл Орхон аймгийн ИТХ –төлөөлөгчид жил бүр өөрчлөгдөнө байх нь.
24tsag.mn