
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийслэлийн хороо бүрийг цогцолбор байртай болгохоор зорьж байгаа. Энэ дагуу өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 28 хорооноос 27 нь цогцолбор байртай болоод байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч гишүүн Б.Отгонбаяр, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус хорооны төлөөлөгч, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах болон хороо, өрхийн эмнэлгийн хамт олон, иргэд оролцсон юм.