
Орхон аймгийн долдугаар хорооллын газар дээр Хятадын хөрөнгө оруулалттай “Хөүп таун”, “Үхэржин” компаниуд орон сууц барьж, эхний барилгууд нь ашиглалтанд ороод байгаа ажээ. Дээрх хорооллын нийтдээ 22 орчим га газарт дээрх хоёр компани дөрөв, дөрвөн орон сууцны барилга барьжээ. Тэдгээрийн орон сууцны эзэмшил болох 3.4 га газар эзэмших гэрчилгээг аймгийн Засаг дарга олгосон байдаг. Гэтэл дээрх Хятадын компаниуд үлдсэн 18.6 га газрыг дахин авахаар маргаан гаргаж үүнийгээ шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна. Долоон жилийн турш маргаантай байсан энэ асуудлаар Орхон аймгийн анхан шатны шүүх хурал хуралдаж, шийдвэрийг Орхон аймгийн ЗДТГ-ын талд гаргажээ. Ингэснээр долдугаар хорооллын 18.6 га газар орон нутгийн мэдэлд хэвээр үлдсэн байна.
24tsag.mn
Г.Лхагвадорж