
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүх оддын тоглолтоо зохион байгуулсан Үндсэний супер лиг өнөө орой лигийн тоглолтуудаа үргэлжлүүлнэ. Өнөөдрийн эхний тоглолт Баянгол Гурвантамир болон Дорнод Танан Гарьд багуудын хооронд болно. Хоёулаа флэй оффын байрлалын төлөө ширүүн өрсөлдөж байгаа багуудын хувьд гал гарсан тоглолт гарах нь дамжиггүй.
Харин дараа нь Сүхбаатар СБЛ Хүлэгүүд баг флэй оффын сүүлийн байрлалын төлөө ширүүн өрсөлдөөн өрнүүлж буй Баянзүрх Их өргөө Аравтуудтай хүч үзнэ. Лигийн сүүлийн тойргийн тоглолт учраас багууд талбайд юу чаддагаа харуулан ширүүн өрсөлдөөн өрнүүлэх нь гарцаагүй биз ээ. Тоглолт 19 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.
24tsag.mn