
Майами багаараа сайн тоглож маш өндөр хувьтай довтолсон байна. Тэр тусмаа К.Бошын дундын зайн шидэлтүүд дараалан амжилттай болж багаа хожилд хүргэсэн гэхэд болно. Бош сүүлийн таван тоглолтын дөрөвт нь 60 -аас дээш хувьтай довтолж байна. Харин самбарт Хит илүүрхэж 37 самбар авсан бол Спөрс 28 самбараас бөмбөг авалт хийжээ. Т.Данкан ердөө самбараас гуравхан удаа бөмбөг авалт хийсэн муу амжилт үзүүллээ.