Монголчуудын дунд хамгийн эрэлттэй машины хоёрдугаарт багтдаг “Toyota Prius”-н энэ оны шинэ загвар гарчээ. Манайд нийт 20 мянган “Toyota Prius” байдаг байна. Дэлхийн 80 гаруй оронд худалдаалагдаж буй уг бүтээгдэхүүн 2013 онд гэхэд 3 сая хувь борлуулагджээ. Тэгвэл, Prius автомашины 2014 оны загварыг саяхан танилцуулж, 24,200 доллараар худалдаалж эхэлсэн байна. Өмнөх загваруудаас илүү түлшинд хэмнэлттэйгээс гадна дугуй, залуур зэргийг нь хүссэн загвараараа захиалж болох юм. Мөн зай талбай элбэг учраас гэр бүлийн хэрэгцээнд тохирно.



















