28 настай Кармен Каррера Америкийн телевизийн шоу, кинонд амжилттай тоглож яваа алдартнуудын нэг юм. Загварын ертөнцөд мөн алдартай болсон тэрээр 2012 онд өөрийгөө трансжендер болохыг зарлаж, олны дунд шуугиан тарьж байжээ.
Нидерландын 21 настай загвар өмсөгч Валентин Де Хингх найман настай байхдаа кино урлагт хөл тавьжээ. Тэрээр 2007 онд хүйсээ солиулж, эмэгтэй болох шийдвэр гаргасан байна.
24 настай Нью-Йорк гаралтай Франц загвар өмсөгч Инес Рау бүр 16 настай байхдаа хүйсээ солиулах хагалгаа хийлгэжээ.
Өмнөд Африкийн 57 настай загвар өмсөгч Лаурен Фостер алдарт “VOGUE” сэтгүүлийн нүүр царай болсон хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг юм. Тэрээр Миамигийн эрэгт тансаг харшид амьдардаг бөгөөд гэр бүлтэй болсон анхны трансжендер загвар өмсөгч юм. Фостер 17 настай байхдаа хагалгаа хийлгүүлжээ.
Канадын загвар өмсөгч Жена Телакова “Miss Universe” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, трансжендер эмэгтэйчүүдийн нэрийг өргөсөн юм. Тэрээр энэхүү олон улсын тэмцээний шилдэг 12-т багтаж байв.
Бангладешийн алдартан Амелия Малтепе өдгөө 23 настай бөгөөд 2009 онд Канадад амьдарч байхдаа хүйсээ солиулах шийдвэр гаргажээ. Хацар, эрүүгээ багасгаж, хиймэл хөх суулган, лазераар үс суулгах хагалгаанд 13 мянган доллар зарцуулсан гэдэг.
Филиппиний загвар өмсөгч Фиона Солис 2009 онд улсынхаа хатан хаанаар өргөмжлөгдөж байв.
Тери Тойе 1980-аад оны Америкийн алдартнуудын тоонд багтдаг. 1987 онд загварын тайзнаас гэнэт алга болсон тэрээр насаараа амьдрах хангалттай мөнгө хураасан гэдэг.
Бразилийн Далита Зампиролли мөн алдартай трансжендер эмэгтэйчүүдийн тоонд багтдаг. Тэрээр 18 насныхаа төрсөн өдрөөр гэр бүлийнхнээсээ дэмжлэг авч, хүйсээ солиулж байжээ.

Америкийн загвар өмсөгч Амия Скот 17 настай байхдаа хүйсээ солиулжээ.