
Д.Цэрэнням даргатай Жаргалант сумын ИТХ-ын хуралдаан саяхан болж Засаг дарга С.Дангаасүрэнгээ огцруулах тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар огцруулсан байна. 2012 оны орон нутгийн сонгуульд Жаргалант суманд АН-ын гол хүн болж явсан С.Дангаасүрэн бүлэг, фракцын эрх ашгаас шалтгаалан жил гаруй хугацаанд ажиллаад засаг даргаас буусан бололтой. Хэрэв сумын ИТХ-ын шийдвэрийг аймгийн Засаг дарга Г.Зоригт хүлээн авахаас татгалзвал С.Дангаасүрэн суудал дээрээ хэвээр үлдэх аж.
24tsag.mn