
Хилийн чанадад амьдарч буй монголчууд хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл энэ сарын 23-ны мэдээгээр гадаадад амьдарч буй Монгол улсын 17 иргэн хэрэг зөрчилд холбогдсон гэх тоо баримт байна. Тодруулбал, тэдний тав нь Турк улсаас Грекрүү хууль бусаар хил нэвтрэх гэж байгаад саатуулагдсан байна. Мөн зургаан иргэн хулгайн гэмт хэрэгт, гурван иргэн хууль бусаар оршин суусан, нэг иргэн олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн нийгмийн хэв журам зөрчсөн, нэг иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан байна. Тиймээс хилийн чанадад амьдарч бас зорчиж байхдаа суугаа орныхоо хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж хувийн аюулгүй байдалдаа анхаарах, суугаа орондоо байгаа ДТГ-т холбогдох утас, хаягаа тэмдэглүүлсэн байх, хэрэг зөрчил гаргахгүй байхыг ГХЯ-наас анхааруулж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/