
Орхон аймгийн барилдаанд Төв аймгийн Баяндэлгар сумын харьяат сумын заан Чулуунбаатарын Мөнхбат аймгийн цолтнуудыг хаяж түрүүлжээ. Үзүүрт аймгийн начин Өрнөхбаярын Сүхбат, их шөвөгт аймгийн арслан Б.Уртбаяр, Т.Чулуунгэрэл нар шалгарсан байна. Харин Булган аймагт сумын заан тойргийн аймгийн начин Ганпүрэвийн Ганбаатар түрүүлж, аймгийн заан Баярсайханы Амбэсэлмаа үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Д.Амарсайхан, аймгийн начин Ө.Сүхбат нар үлдэв.
Багахангайд Нацагсүрэнгийн Золбоо түрүүлсэн бол Завхан аймгийн барилдаанд аймгийн харцага Төрмөнхийн Бэгзсүрэн түрүүлж, түүний дүү ШУТИС-ийн оюутан Төрмөнхийн Дүгэрдорж үзүүрлэв.
Архангайд 32 бөх барилдаж сумын заан Лхамсүрэнгийн Жамбал түрүүлж, аймгийн начин Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ үзүүрлэжээ. Цэнхэр сумын заан Гандаш, Булган сумын заан Ганбаатар нар шөвгөрсөн байна.
Чойрын барилдаан уржигдар болж улсын арслан Д.Азжаргал түрүүлж, аймгийн арслан Д.Болдбаатар үзүүрлэн, Т.Пүрэвсүрэн, Б.Гончигтавхай нар их шөвөгт үлдлээ. Удахгүй Дархан-Уул аймаг болоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын барилдаанууд болно.