
Ялгуусан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг өчигдөр боллоо. Тус барилдаанд хурц арслангууд тэргүүтэй 256 бөх барилдаж, 15 шилмэл сумын заан цолтон зодоглосон юм. Энэ барилдаанд хурц арслан Чулуунбаатарын Батчулуун учраа бүрээ төвөггүй давж түрүүлсэн бол хоёр жилийн өмнө энэхүү барилдаанд түрүүлж байсан Говь-Алтай аймгийн арслан Балжиннямын Суманчулуун үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар тус тус шалгарсан юм.
24tsag.mn