
Шинийн гурваны өдөр болох “Өндөр бооцоот” уралдааны дунд сунгаа өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Тус сунгаанд 100 гаруй хурдан буян уралдсан өтгөн сунгаа болжээ. Азарга, их насны морьд хоёр тасарч эргэсэн ба соёолон бөөн эргэсэн байна. Азарганд өнгөрсөн сунгаанд өнгөлсөн Тайваны хүрэн азарга аман хүзүүдэж туйлын өнгөтэй байгаа дахин харууллаа. Хүй мандал галын Эрдэнэбатын Баянзулын уяаны хүрэн азарга Тайваны хүрнийг дийлж түрүүлсэн бол Унаган хурдын Шаравын Мөнгөншагайн хонгор халзан гурвалж, Алтай констракшний Х.Бат-Эрдэнэ тод манлайн хул азарга дөрвөллөө. Их насны хувьд бага сунгааг өнгөлсөн Батмөнхийн Шагдаржавын хул морь, бор морь хоёр мөн л өнгөнд давхилаа. Харин гуравт Ш.Төмөрхуяг гуайн зээрд морь дээгүүр давхилаа.
24tsag.mn