
Цагаан сарын баярын өмнө аймгийн алдарт уяачдад цол тэмдэгийг нь гардууллаа. Төв аймгаас зургаан уяач морин жилийн босгон дээр аймгийн алдарт уяач хэмээх эрхэм алдарыг хүртлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд "Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь нь зургаан удаа түрүүлсэн, эсвэл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно" гэсэн заалт байдаг. Энэхүү заалтын дагуу
1. Баян сумын уяач Жавзангийн Довдонбалжир
2. Архуст сумын уяач Цэндсүрэнгийн Чулуун
3. Жаргалант сумын уяач Мөнхтүмэнгийн Энхбат
4. Зуунмод сумын уяач Дорждэрэмийн Саашка
5. Сэргэлэн сумын уяач Юмжилын Явуухүү
6. Заамар сумын уяач Чойбадраагийн Бөөдий зэрэг уяачид энгэрээ цооллоо.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)