
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 10х6 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 27 дүгээр хороо, Дунд Дарь эхийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4 ханатай гэрт цахилгаан тогоо залгаатай орхисон байсныг аюулгүй болгосон байна. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 10х12 метрийн хэмжээтэй дэлгүүр, хоолны газрын барилгын дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)