Төслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн 2 хуулийн төсөл болгон салгахаар анхны хэлэлцүүлгийн үед шийдвэрлэж, үүнтэй холбогдсон зарчмын саналууд дэмжигдсэн хуулиудыг тус тусад нь батлав.
Хууль батлагдсанаар Цахилгаан станцыг өргөтгөх тоног төхөөрөмжийг ачсан 160 тоннын даацтай автомашин 2 дугаар сарын 5-нд Алтанбулагын хилээр саадгүй нэвтрэх боломжтой болж, цахилгаан эрчим хүчний хүчин чадал нэмэгдэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцолжээ.