
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах оюутны байрны гадаа 18 настай залуус согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 50 настай иргэн Б-г бүлэгдэн зодож танхайрсан хэрэг гарчээ. Эдгээр залуус нь Дорнод аймгийн харьяат бөгөөд оюутнууд байсныг эх сурвалж мэдээллээ. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Харин хохирогчийн биеийн байдал муу байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/