
Энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр "Залуус" хороололд зургаан настай эрэгтэй Б байрныхаа зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ. Хүү цонхоо онгойлгож доош харах гэж байгаад унаж амь алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Харин Нийслэлийн цагдаагийн газраас эцэг, эхчүүд асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/