
Дорнод аймгийн Баян-Уул сумын Хавиргын хилийн боомтоор хярсны олон тооны арьс болон хориглосон эд зүйлс хилээр гаргах гэж байсан бүлэг этгээдийг саатуулжээ. Хэргийг хилийн 0132 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна. Тодруулбал, "79-89 ДОА", "11-99 ДОА" дугаартай хоёр автомашиныг шалгаад хярсны 200 орчим арьс, зэс, мах зэрэг гурван сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна. Эдгээр машиныг хилийн бүсэд орж ирэхээс өмнө гаальчид шалгаад юу ч илрүүлэлгүй явуулсан аж. Уг хэргийг иргэн Д.Чинбат, Б.Батзэрэг гэх хоёр хүн үйлдсэн байна. Тэд өмнө нь контрбандын буюу эд зүйл хууль бусаар хил нэврүүлэхийг завдсан хэрэгт холбогдож байсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/