
Олимпод субботникийн хувцастай
Өвлийн олимпод өмсөх манай хоёр тамирчны гадуур хувцас улс орны нүүр царайг үнэн бодитоор нь харуулахаар өнгө зүстэй, комиссын барааны хямдарсан эд шиг юм байна гэж жиргээчид хүчтэй шүүмжлээд нэмэр болсонгүй. Саарал хүрэм, хар өмд гутал нь субботник хийж байгаа хүнийх шиг байна, эртүүд яг ийм хувцастай нөхөр гудамж цэвэрлэж байсан, мах зардаг өнөө хэнийхээс ялгаа алга гэх зэргээр өчнөөн жиргэж, зургийг нь олимп хорооны даргад илгээж, бусад улсынхтай харьцуулаад тусыг эс олов. Монгол тусгаар орны хувьд оролцох нь, нээлтэнд нь далбаагаа барин жагсах нь, улсынхаа дээд амжилтыг эвдэх нь чухал болохоос бус манайхан өвлийн олимпод медаль, байр эзлэх гэж явдаггүй учраас бүр их шүүмжилж байгаа юм. Бразилчууд хоккейгоор дэлхийн аварга болсон жил оросууд хөл бөмбөгөөр энэ гаригтаа тэргүүлнэ гэсэн онигооноос ч илүү.
Мэдээний үргэлжлэл линк
Сэтгэгдэл (4)