
Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгагдаж 3.6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн хошууч генерал, Ч.Амарболд, 2.6 жилийн ял авсан хурандаа Ш.Батсүх нар гуравдугаар сар суллагдаж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь тэд хуульд зааснаар ялын хугацааныхаа гуравны хоёроос дээшхийг өөрийн биеэр эдэлж сахилгын зөрчил гаргаагүй болохоор магадлангаар суллагдаж магадгүй байдалтай байгаа аж. Тэдэнтэй хамт шийтгэгдсэн хурандаа О.Зоригт оны өмнөхөн магадлангаар суллагдсан билээ. Хошууч, генерал Ч.Амарболд хуучнаар Ганц худагт, хурандаа Ш.Батсүх нь Амгалангийн хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа юм.
Д.Дуулим