24tsag.mn сайт та бүхэнд ээлжит гэмт хэргийн тоймоо хүргэж байна.
Энэ долоо хоногт гарсан хэрэг зөрчлүүд хийгээд дуулиант хэргүүдийн
мөрдөн байцаалтын явцтай танилцана уу?
Ц.Мөнхбаяр нарын ялын хэмжээ олны гайхширлыг төрүүлэв
“Гал үндэстэн” холбооны хэд хэдэн гишүүнд холбогдох хэргийг шүүх хурал долоо хоногийн эхний өдрөөс л шуугиан тарьж эхлэв. Тэднийг Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр шүүж 21 жил, зургаан сарын хорих ял оноосон. Тодруулбал, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон бол О.Самбууёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан юм.
Шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ар гэрийнхэн нь Давж шатны шүүхэд гомдол гаргахаар болоод байна.
Ш.Батхүүгийн дахин нэг хэрэг сөхөгдөж эхэллээ
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 104 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.
Харин сүүлийн үед Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн байгаа. Тэгвэл ийн эмнэлэгт хэвтэж байгаа Ш.Батхүүтэй холбоотой бас нэгэн хэрэг сөхөгдөж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хуулийн байгууллагын шалгалтын явцад Ш.Батхүү хууль зөрчин сар бүр "Хадгаламж" банкнаас 100 сая төгрөг авдаг байсан нь илэрчээ. Тэрбээр энэ мөнгийг 2010 оноос эхлэн авч байсан бөгөөд таван иргэний долоон дансыг ашиглан, байршуулаагүй мөнгөнд банкны үйл ажиллагааны зардлаас хүү тооцох замаар авч байсан байна. 2010 оноос ийн авч байсан гэхээр 42 сар 4 тэрбум 200 сая төгрөгний мөнгө завшсан гэсэн үг юм
ОХУ-аас гаалийн татваргүй 120 тонн чихэр оруулахыг завдав
“Гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил багагүй үйлдэгдэж байна. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын бүртгэлтэй “Б” компанийн ОХУ-аас оруулж ирсэн 2 вагон /120 тонн/ чихэр, чихрийн бүтээгдэхүүний дагалдах эх бичиг баримтыг тус компаний эрх бүхий ажилтан санаатайгаар сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гаалийн зөрчил үйлдэгдсэн юм. Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан дээрх барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувь бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлээд байна. Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Зодуулж амиа алдсан охины шинжилгээний хариу гараагүй л байна
Г.Алтанхүү гэгч 21 настай охиныг тамлан зовоож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж одоогоор цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Харин хохирогчийн цогцсыг шинжлэх баг томилогдож ажиллаж, өнгөрсөн долоо хоногт хариуг гаргах байсан ч нам жим байсаар байгаа нь хүмүүсийг анхаарлыг татаж байна. Тиймээс энэ талаар хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульч М.Ичинноровоос тодруулахад "Хохирогч Цэдэн-Иштэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан хэргийн талаар одоо ямар мэдээлэл байна вэ, хэрэг ямар шатандаа явж байна вэ гэж олон хүн сонирхож байна. Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний дүн албан ёсоор мөрдөн байцаагч дээр ирээгүй байна гэдгийг өчигдрийн байдлаар мэдээлж байна. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Шинэ мэдээлэл гарангуут хугацаа алдахгүй мэдээлнэ" гэв.
”Хөтөлийн цемент шохой”-н А.Шоовдорыг ажлаас нь чөлөөлжээ
АТГ-аас өнгөрсөн онд "Хөтөлийн цемент шохой" компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн шалгасан. Тодруулбал, тус компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьсон билээ. Энэ явдлаас үүдэн улсын цементийн нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг "Хөтөлийн цемент шохой" компанийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ. А.Шоовдорыг ТӨХ-ны шийдвэрээр чөлөөлж оронд нь Г.Батдоржийг томилсон байна.
Ноцтой ослууд гарав
"Сар шинэ ойртож байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт зохион байгуулж байгаа. Энэ шалгалтыг голдуу орон нутгийн замд явуулсан. Ийн орон нутгийн замд шалгалт хийх явцад хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүд нэлээд их байна. Мөн өчигдөр биднийг шалгалт хийх явцад зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Эмээлтээс цааш 2 км орчимд буюу Хүй долоон худагруу эргэдэг зам дээр тээврийн хэрэгслүүд мөргөлдөж ноцтой осол гаргасан. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэнээс болсон байгаа. Үүний улмаас нэг хүн нас барсан. Хэргийг Замын цагдаагийн газраас шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн гудамж, Нарантуул 2 захын баруун талын замд хоёр автобус мөргөлдөж ноцтой зам тээврийн осол гаргасан.

Д.Дуулим
Сэтгэгдэл (4)