
Талбайн теннисийн цуврал тэмцээнүүдийн нэг болох Австралийн нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд манай өмнөд хөршийн тамирчин Ли На 6:4, 6:2 –ийн харьцаатай Бельги тамирчин Эжене Бушарыг буулган авч аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Ингэснээр Ли На гурав дахь удаагаа цомын төлөө өрсөлдөх боломжтой болсон нь энэ. Тэрээр урд нь хоёр ч удаа аварга авах боломжтой байсан ч харамсалтайгаар ялагдал хүлээгээд байсан. Энэ удаа түүнийг эх орондоо “Их дуулга” –ийн цомыг авч ирнэ гэдэг олон сая фэнүүд итгэлтэй байгаа ажээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)