2014 онд 265 цахилгаан шат шинэчлэгдэнэ
Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт жилд 100 –аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шатыг шинэчлэхээр шийдвэрлэсэн. Үүндээ зарцуулах хөрөнгө мөнгөө ч улсын төсөвт тусгасан. Тийм учраас 2015 оны сүүл гэхэд 400 гаруй цахилгаан шат солихоор бэлтгээд байгаа аж. Энэ ондоо багтааж 265 цахилгаан шатыг солихоор болжээ. Олон жилийн өмнө баригдсан барилгын цахилгаан шатууд ихээхэн хуучирч аюулгүй байдлыг хангаж чадахааргүй болсон юм.