
Идэр голын гүүр нурах аюултай байгаа учраас иргэдийг түүгээр зорчихгүй байхыг анхааруулжээ. Олон жилийн өмнө баригдсан учраас эвдэрч муудан ийнхүү машин явах боломжгүй болсон гэнэ. Уг гүүр нь 30 орчим метр урттай. Долоон тонноос дээш даацтай тээврийн хэрэгсэл гарах хориотой тэмдэглэгээтэй ч, хүнд даацийн машин хамаагүй гардаг нь гүүр “нурах”-ад нөлөөлжээ.
24tsag.mn