Өнгөрсөн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7445 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8420 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөгөөр, үхрийн цул мах 125 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ 7 хоногт үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 90 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 75 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна