Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдээс санал авч эхэлжээ.
“Гаалийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад гаалийн байгууллагын өмнө тавигдаж буй эрин үеийн шаардлагуудыг, монголын гаалийн албаны чиг үүрэг, стратегийн зорилтуудаа шинэчлэн тодорхойлж, гадаад худалдаанд саад бэрхшээл учруулж буй хүчин зүйлсийг тодотгон, арилгах чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан байна.
Нэг талаас зарим иргэд, бизнесийн байгууллагынхны аль болох бага татвар төлөх, татвараас зайлсхийх, хууль бус наймаа эрхлэх замаар ашиг, орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талаас шудрага бизнес эрхлэх, хээл хахуулийг устгах, хууль зөрчих явдал арилахгүй байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд саад тотгор болж байна. Энэ нь хуулийн шинэчлэл хийх шаардлагатай байгаатай холбоотой.
Та хуулийн төслийг http://www.mongolchamber.mn/index.php/home-page/home/2012-0 хаягаар авна уу.