Татварын шинэчилсэн хуульд хоёр чухал өөрчлөлт хийгдэж байгаа. Түүний нэг нь “Жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай жижиг дунд аж ахуй нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно” гэсэн заалт. Хэрэв УИХ-ын чуулганаар батлагдвал энэ заалтын хүрээнд 40 гаруй мянган аж ахуйн нэгж 24.8 тэрбум төгрөг буцаан авах боломж бүрдэж байгаа аж.
Хоёр дахь өөрчлөлт НӨАТ-ын босгыг 10 саяас нэмэгдүүлж 50 саяд хүргэх гэж буй. Одоогийн баримталж буй хувь хэмжээ нь 1998 онд батлагдсан бөгөөд инфляци, эдийн засгийг харьцуулан ийнхүү нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ
Сэтгэгдэл (2)