Өчигдөр болсон Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны ээлжит арилжаагаар 40 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 9.21 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Өмнө нь нэг сая төгрөгийн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 40.0 тэрбумын ЗГҮЦ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн бөгөөд банкуудаас нийт 67 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг худалдан авах санал иржээ.
Нийтэд зарласны дагуу ирүүлсэн саналаас 40 тэрбум төгрөгтэй тэнцэх саналыг хүлээн авч биелсэн саналын хамгийн өндөр хүү 9.39 хувь хамгийн бага хүү 9.15 хувь байлаа.