
Автомашины халаагуурыг шөнийн цагаар 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах боломжтой юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2013 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтсэн уг машиныг зуны улиралд Хүй 7 худаг наадмын цогцолбор болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ашиглах аж. Эхний ээлжинд таван автомашиныг үйлдвэрлэсэн “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд гольфийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд иргэдэд үйлчлэхээр ашиглах цахилгаан машиныг албан байгууллагын захиалгаар угсрах боломжтой гэдгээ дуулгасан.