“Гудамж төсөл”-ийг АН засаг барьснаас хэрэгжүүлж буй хамгийн зөв, нүдээ олсон ажил гэж ярьдаг, үздэг. Энэ төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өөрчилж, Туул, Сэлбэ гол дагуу хурдны зам тавих томоохон бүтээн байгуулалт хийгдэж буй. Өдгөө 34 тэрбумыг зарцуулаад байгаа “Гудамж төсөл” зөвхөн нийслэл хот төдийгүй Монгол Улс даяар хэрэгжихээр болжээ
Уг төслийг хөдөө орон нутагт ажил хэрэг болгох анхны аймаг бол Увс. Увс аймгаас эхлэн Монгол Улсын 21 аймагт хэрэгжихээр болсон байна. Одоогоор тодорхой мэдэгдэж байгаа ажил бол бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох юм.