Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол Улс 2014 онд 58.9 оноогоор 97 дугаарт байрт эрэмбэлэгдсэнийг “The Heritage Foundation” байгууллага мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.8 оноогоор буурсан дүн бөгөөд Засгийн газрын зардал, худалдаа эрхлэх эрх чөлөө зэрэг үзүүлэлт үүнд нөлөөлсөн гэнэ. Гэхдээ Ази, Номхон далайн бүс нутгийн 42 улсаас 19 дүгээр байрт жагссан нь бүсийн дунджаас дээгүүрт орсныг илтгэж буй аж.
Голлох арван үзүүлэлтээс манай улсын санхүүгийн болон хөдөлмөр эрхлэх эрх чөлөө зэрэг долоон үзүүлэлт дээшилсэн нь ерөнхий оноонд нөлөөлсөн аж. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн эрх чөл өөний индекс 11 оноогоор дээшилснийг “The Wall Street Journal” дамжууллаа. Гэхдээ Монголын Засгийн газрын зардал нь ДНБ-ий 45 хувьтай тэнцэж, ажилгүйдлийн түвшин хэвээр буйг онцолжээ.
Дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индексийг олон улсын түвшинд 1995 оноос эхлэн Heritage Foundation болон Fraser Institute тооцож олон нийтэд хэвлэсээр иржээ. Эдийн засгийн эрх чөлөөний (ЭЗЭЧ) индексийг бэлтгэхэд дэлхий даяар маш олон байгуулллага, хүний мэдээлэл, хүчин чармайлт оролцдог ба жил ирэх тутам боловсронгуй болон хөгжиж байгаа юм. Энэ Товчхондоо, ЭЗЭЧ индекс бол нийгэм ба хувь хүмүүст эдийн засгийн эрх чөлөө ямар илүү боломж өгч байгааг харуулах жагсаалт гэж хэлж болно.