Өнөөдрийн ам.долларын ханш 1717 төгрөг 31
мөнгө байна. Энэ нь өчигдрийн ханшаас нэг төгрөг 14 мөнгөөр ахиу юм. Өнгөрсөн
долоо хоногийн сүүлээр нэгж доллар 1712 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Сүүлийн долоо
хоногийн турш ам.долларын ханш ерөөс буурсангүй тогтмол өссөн байна.
Төв банкны нэрлэсэн ханш 1736 төгрөгөөс аажим буурсаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 1702 төгрөг хүрсэн билээ. Гэвч түүнээс хойш ахин чангарч эхлэлээ. Цаашид ч үүнээс илүү өсөж мэдэх юм.