“ДЦС-4” ТӨХК-д суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөөр болсон. Ингэснээр Монгол Улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж байгаа гэж үзэж буй.
Тус өргөтгөлийн ажилд шаардлагатай импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлүүлэх хуулийн төслийг салбарын сайд М.Сономпил өчигдөр Төсвийн байнгын хороонд танилцууллаа.
Төсөл нь нийт 70 сая ам. долларын өртөгтэй. Өртгөө 4,5 - 7,8 жилд бүрэн нөхөх тооцоо хийснээ танилцуулгад дурдсан. Байнгын хороодын гишүүд ч гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжин хэлэлцэхээр боллоо.