
2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 92 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 4 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлснээс Монголбанк 32 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцлийн саналыг биелүүлжээ
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.