Өнгөрсөн оны нийт импортын 46 хувийг үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүн, 11 хувийг өргөн хэрэглээ, 3 хувийг хүнсний хэрэглээ, үлдсэн 40 хувийг бусад төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. Харин импортын дүнд гарсан өөрчлөлт мөн л бууралттай байна. Импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 384 сая ам.доллараар буурчээ. Үүнийг хувьд шилжүүлбэл 5,7 хувь болж байна.
Импорт буурахад голлон нөлөөлсөн шалтгаан нь үйлдвэрлэлийн орц өмнөх оноос 17 хувиар буюу 316 сая ам.доллараар, өргөн хэрэглээний импорт өмнөх оноос 8 хувь буюу 67 сая ам.доллараар буурсан явдал байлаа.