Манай улсын өнгөрсөн сарын нийт экспорт 2012 оны мөн үеийнхээс 2,6 хувиар буурчээ. Энэ нь ашигт малтмалын экспорттой шууд холбоотой бөгөөд энэ төрлийн экспорт өмнөх оныхтой харьцуулахад 5 хувь буурсан байна. Ашигт малтмалын экспорт дотор хамгийн жинтэй нөлөө үзүүлж байгаа нь чулуун нүүрс 41 хувиар буурчээ.
Өнгөрсөн онд экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн нь худалдааны дүнг 310.3 сая ам.доллараар нэмэгдүүлсэн ч гэлээ үнэ ханшийн уналтаас болж 422.3 сая ам долларын алдагдал үүсжээ. Тиймд нэгтгэсэн дүнгээр 112 сая ам.доллараар экспорт буурсан байна. Үнийн бууралтад хамгийн их өртсөн нь мөнгөжөөгүй алт юм. Үүнээс шалтгаалан 795 сая ам.доллараар экспорт буурсан аж. Түүнээс гадна чулуун нүүрс, жонш, лейцит нефелитийн экспортын тоо хэмжээ буурсан нь мөнгөн дүнд багагүй нөлөөлжээ.