Монгол Улсын 2013 оны 12 дугаар сард нийт 10 тэрбум 627 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн нь өмнөх оны 12 дугаар сартай харьцуулбал 4,5 хувиар буюу 496 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Тухайлбал экспорт 112 сая ам.доллар, импорт 384 сая ам.доллараар тус тус буурчээ.
Өнгөрсөн сард хоёр хөрш оронтой хийсэн худалдааны тухайд БНХАУ-тай нийт бараа эргэлтийн 52 хувь буюу мөнгөн дүнгээр 5,486 сая ам.долларын худалдаа хийсэн бол 15% буюу 1,623 сая ам.долларын мөнгөн дүнтэй тэнцэх худалдааг ОХУ-тай хийжээ. Энэ нь 2012 оны мөн үеийнхээс БНХАУ-тай хийсэн худалдаа 6 хувь, ОХУ-тай хийсэн худалдаа 16 хувиар буурсан үзүүлэлт юм.